Сүхбаатар аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн “Өтгөтийн хөндий” гэдэг газар нутаглаж буй малчин Б, Э, С, Б нарын малд өвчний шинж тэмдэг илэрсэн тул өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд энэ сарын 03-ны өдрийн 17-348 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь батлагджээ.
Тиймээс сумын Засаг даргын 2017.02.03-ны өдрийн А/14 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоолоо. Мөн аймгийн Засаг даргын 2017.02.03-ны өдрийн захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Учир нь мөн тус аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт шүлхий халдварт өвчин оношлогдож, Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илэрч, өвчний тархалт нэмэгдэх хандлага ажиглагджээ.
Ингээд Сүхбаатар аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон нийтийн аливаа үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар хориглолоо.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ