"Эрүүл цагдаа" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

“Эрүүл цагдаа” хөтөлбөрийн нээлт болж, өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг болонвакцинжуулалтад хамруулж, сургалт зохион байгуулах юм байна.Мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, сэтгэлзүйн хямрал, гутрал, депрессийн түвшнийг бууруулах чиглэлээр эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлэх, эмчилгээ сувилгаа, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх аж. Ингэхдээ хувь хүнийсэтгэл зүйн онцлогийг таних, алба хаагчдын албаны болон хувийн амьдралдаа хандах харилцаа, хандлагыгэерэгжүүлэх гэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг болонвакцинжуулалтад хамруулж, сургалт зохион байгуулах аж. Мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, сэтгэлзүйн хямрал, гутрал, депрессийн төвшинг бууруулах чиглэлээр эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлэх, эмчилгээ сувилгаа, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, хувь хүнийсэтгэл зүйн онцлогийг таних, хөгжүүлэх, чадавхжуулах сургалт зохион багуулах, алба хаагчдын албаны болон хувийн амьдралдаа хандах харилцаа, хандлагыг эерэгжүүлэх сэтгэл зүйнолон талт арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2017 онд хэрэгжүүлэх энэхүү “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн цогц арга хэмжээ бүтэн жилийн турш үргэлжилнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ