АН-ын VII Их хурал энэ сарын 12-нд хуралдана

Ардчилсан намын VII Их хурал хоёрдугаар сарын 12-нд буюу ирэх ням гарагт хуралдах юм. Уг хуралдаанаар шинээр сонгогдсон намын дарга С.Эрдэнийг батламжилж, намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм. Намын үндсэн дүрмийн шинэчлэлээр намын дарга болон намын удирдлагууд намаа сонгуульд ялагдуулбал огцордог, аймаг, дүүргийн намын хорооны дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байх зэрэг өөрчлөлтүүдийг оруулахаар бэлтгэж байгаа аж. Мөн VII их хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар төлөвлөжээ.
Тус намын VI их хурлаар намын даргыг сунгаагаар сонгохоор шийдвэрлэж, таван нэр дэвшигч өрсөлдсөнөөс УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хамгийн олон санал авснаар сонгогдож байна. Тиймээс түүнийг батламжилснаар ирэх 12-ны өдрөөс эхлэн С.Эрдэнэ албан ёсоор АН-ын дарга болох юм.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ