Улаанбаатарт 10 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч,
хүйтрэхийг анхааруулж байна.
2017 оны 02 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна.Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАРХОТ: Үүлэрхэг. Оройдоо бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ