Жингийн ангилалд өөрчлөлт оруулах санал гаргажээ

Сонголмол болон Чөлөөт бөхийн жингийн ангилалд өөрчлөлт оруулах санал гаргажээ

Өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-ын Франкфурт хотод болсон ДБНХ-ны Шүүгчдийн зөвлөлийн хуралдаанаар сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн жингүүдийн ангилалд өөрчлөлт оруулж ДБНХ-ны Товчооны хуралдаанд танилцуулах шийдвэр гаргажээ.

Шинэ жингийн ангиллыг 2018 оноос мөрдүүлэх саналыг мөн гаргажээ.

Эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан
Олимпийн жин: 55-60, 70, 80, 90, 100, 130 кг

Олимпийн бус жин: 55, 60, 65, 70, 75, 80, 85, 90, 100, 130 кг

Эмэгтэй чөлөөт бөх

Олимпийн жин: 44-48, 54, 60, 66, 72, 78 кг

Олимпийн бус жин: 48, 51, 54, 57, 60, 63, 66, 69, 72, 78 кг

Ч.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ