Зуунмод-Улаанбаатар чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа

Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн замналын тухай иргэдээс санал авчээ. Санал хураалтад оролцсон нийт иргэдийн 90.3% нь төвд ойр замналаар үйлчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.

Энэ хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлт мөн иргэдээс ирсэн санал асуулгын дүнг нэгтгэн Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолыг “Мишээл экспо”-д, замналыг Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордны буудал хүртэл явуулж зорчигчдыг буулгах хүсэлтийг Нийслэлийн Авто Тээврийн газарт хүргүүлэн зөвшөөрөл авсан байна. Иймд Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ иргэдийн эрэлт хэрэгцээний дагуу 2 дугаар сарын 10-аас буюу энэ 5 дахь өдрөөс “Мишээл экспо” төвөөс явах болсныг мэдэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ