Өнөөдрийн дотор шатахууны үнийг буулгахыг ШӨХТГ шаардав

Шатахуун импортлогчид бензиний үнийг өнгөрсөн ням гаригаас 100-150 төгрөгөөр нэмсэн. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн "Шунхлай Трейдинг”, "Магнай трейд", "Петростар", "НИК" зэрэг компаниуд үнээ бууруулахыг шаардсан байна.
Нэр бүхий компаниуд татварын хөнгөлөлт эдэлсээр байж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх талаар Зөвлөлд хандалгүйгээр гэнэт нэмэгдүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэж тус газар үзэж буй юм.
Иймд шатахууны үнийг 2017 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн дотор буюу өнөөдөр буулгахыг нэр бүхий компаниудаас шаарджээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ