Хятад иргэд визгүй зорчих асуудлаар Д.Оюунхорол, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар хүсэв

БНХАУ-ын иргэдийг Монгол Улсад 30 хоногийн турш визгүй нэвтрэх асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол дэмжсэн мэдээлэл хийсэн нь олны дургүйцлийг хүргээд буй. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгээс Д.Оюунхорол сайд болон Гадаад харилцааны сайд Г.Мөнх-Оргил нарт албан бичиг хүргүүлжээ.

Энэ тухай албан бичигтээ "Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын "БНХАУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих асуудлаар хоёр улсын гадаад харилцааны яамд харилцан санал солилцож байгаа" хэмээх мэдээллийг үндэслэн холбогдох яамдаас албан ёсны тайлбар авахыг хүсч байна" гэдгийг онцолсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ