Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн баяр болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулахаар болжээ.
Тус наадам энэ сарын 11, 12-ны өдрүүдэд буюу энэ амралтын өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан наадам зохион байгуулах ажлын хэсэг хуралджээ.
“Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярын үеэр:
-Үндэсний хувцастай оролцогч шалгаруулах тэмцээн
-Гэр бүлийн буухиа тэмцээн
-Цасан урлалын тэмцээн
-Мөсөн сурын сонирхогчдын тэмцээн
-Мөсөн шагайн сонирхогчдын
-Цанын сонирхогчдын тэмцээн
-Снөүбордын сонирхогчдын тэмцээн
-Мөсөн шатрын сонирхогчдын тэмцээн
-Мөсөн хананд авиралтын сонирхогчдын тэмцээн тус тус зохион байгуулагдах юм байна.
Түүнчлэн “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярт ирсэн иргэд халуун хоол цайгаар үйлчлүүлэхийн зэрэгцээ мотоциклын үзүүлбэр, өвлийн дугуй, нохой чаргаар аялах боломжтой юм. Мөн энэ үеэр “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүлэхээр бэлджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ