Л.Гансүхийг магадлангаар суллагдах шаардлагыг хангасан гэж үзжээ

“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэргээр Төв аймгийн Мөнгөнморьт дахь хорих ангид ял эдэлж буй Л.Гансүх магадлангаар суллагдах хугацаа нь болсон хэдий ч суллагдаагүй байгаа юм.

Түүний суллагдах хүсэлтийг Төв аймгийн прокурор гурав дахь удаагаа буцаасан талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж хэд хоногийн өмнө мэдээлэл хийж Улсын ерөнхий прокурорт хандаж гомдол гаргасан билээ. Өмгөөлөгч Ц.Баасандорж Төв аймгийн прокуророос чухам юунаас болж суллахгүй байгаа талаар тодруулахад тус байгууллагын зүгээс “Л.Гансүхийн материалыг хянаж байна” гэсэн хариуг өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ