МУИС-ийн оюутнууд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

МУИС-ийн оюутнууд энэ сарын 13-наас эхлэн өлсгөлөн зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. МУИС-ийнн оюутны төлөөллүүд өчигдөр 17.00 цагт сургуулийнхаа захиргаанд санал хүсэлтээ эцсийн удаа өгөх бөгөөд ямар нэгэн тодорхойгүй хариу ирсэн тохиолдолд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэв.

Тэд өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа суурь хураамжийн төлбөртэй холбож тайлбарлаж байгаа юм. Оюутнуудаасаа сургалтын төлбөр авахаас гадна суурь хураамж гэж жилд 224000 төгрөгийг авдаг бөгөөд энэ мөнгийг хэрхэн юунд зарцуулдаг, суралцагч оюутнуудадаа үр өгөөжтэй юу өгдгийг тайлагнаж тайлбарлаж өгөхийг удирдлагуудаасаа хүссэн ч өнөөдрийг хүртэл тайлбарлаж өгөөгүй нь тэднийг тэмцэж өлсгөлөн зарлахад хүргэжээ.

Өөрөөр хэлбэл, суурь хураамжийг багасгах, бүр байхгүй болгохын төлөө тэмцэж байгаа хэлбэр нь ийнхүү өлсгөлөн зарлахад хүргэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ