С.Зоригийн хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжлээ

Санжаасүрэнгийн Зориг агсны хэргийг 18 жилийн дараа шүүж, гурван хүнд ял сонсгоод байгаа билээ. Тодруулбал Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ялыг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт оноосон. Тэгвэл өнгөрсөн баасан гаригтБаянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд шилжүүлжээ. Түүнчлэн энэ хэргээс аллагын захиалагчийн хэргийг тусгаарлаж, захиалагчийг тогтоох хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид багтсан ч одоогоор ажлын хэсгийн ажил ямар шатанд яваа нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ