Их Британийн уулчны амийг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Их Британийн уулчин, парапланы нисэгч 53 настай Стив Нэш өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын нутаг дэвсгэрт бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. Дээрх хэргийг Архангай аймгийн харьяат, 28 настай, эрэгтэй Г гэгч хохирогчийн биед байсан эд зүйлийг авах зорилгоор цээжин тус газар нь шовх үзүүртэй зүйлээр нэвт хатгаж, амь насыг нь хөнөөсөн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцадтогтоогдсон билээ.

Тэгвэл хэргийг үйлдсэн Г-д холбогдох "Их Британийн иргэн Стивен Эдвард Нейшийг шунахай сэдэлтээр амь насыг хөнөөсөн" хэргийг Архангай аймгийн прокурорын газраас хянаж,Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тусаймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ