Бөхчүүд утааны эсрэг хандив цуглуулахаар халз барилдана

Ховд аймгийн Буянт сумын уугуул аймгийн арслан О.Хангай, хорт утаа, агаарын бохирдлын эсрэг "Эрүүл ирээдүй" аян өрнүүлж байна. Уг арга хэмжээг Монголын үндэсний бөхийн холбоо дэмжиж буйгаа илэрхийлжээ. Сайн үйлсийн аянд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул улсын начин Э.Даш, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Улсын харцага Т.Амартүвшин, аймгийн арслан Б.Тайван тэргүүтэй бөхчүүд болон жирийн олон иргэд нэгдсэн байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ сарын 19-ний өдөр өнөө цагийн шилдэг гэсэн улсын начин, аймгийн арслангуудын халз барилдаан болох бөгөөд барилдааныг ирж үзсэнээр үзэгч та “Эрүүл ирээдүй” аянд нэгдэн, хорт удааны эсрэг тэмцэж байна гэсэн үг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ