Г.Дэнзэнд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. УЕПГ-аас мэдээлснээр, Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ