Энэ амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Сар шинийн баяртай холбогдуулан орон нутгаас хотыг чиглэсэн хөдөлгөөн мөн томоохон зах худалдааны төвүүдийг чиглэсэн хөдөлгөөн эрс ихэсдэг. Улмаар автозамын ачаалал нэмэгдэж, түгжрээ саатал их бий болдог. Тиймээс 2017 оны хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.
Мөн төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах тул иргэд заавал томоохон худалдааны зах, төв рүү зорчихгүй байх, цаг зав, бензин шатахуунаа хэмнэх, ая тух таатай үйлчлүүлэх боломжит нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын Цагдаагийн Алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулж байгаа аж.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ