Гадаадад эмчилдэг долоон өвчнийг Монголдоо эмчилдэг болно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явц байдлын талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайд мэдээлэл хийлээ. Тэрээр “Эх хүүхдийн эндэгдэл яагаад их болчихов гэдэгт тандалт хийж байгаа. Мөн туршлагатай эмч, эдэмтдийн багийг эх хүүхийн эндэгдэл хамгийн их гардаг аймгуудад ажиллуулж сургалт явуулсан. Энэхүү арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа. Улаанбаатар хотын амаржих эмнэлгүүдэд 50 ор нэмж тавьсан. Энэ нь нэг жижиг эмнэлэг байгуулсантай дүйцнэ. Энэ мэтээр ажил авснаасаа хойш хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн нь энэ онд бүрэн гүйцэд харагдана гэж бодож байна. 2017 оноос эхлээд өмнө нь гадаадад очиж эмчлүүлэхээс өөр аргагүй байсан долоон өвчнийг Монголдоо эмчилдэг болно. Одоо техник, тоног төхөөрөмжтэй холбоотой бэлтгэл ажил нь хийгдэж байгаа.
Эрүүл мэндийн сайдын анхаарч байгаа нэг асуудал бол эмнэлгийн барилга байгууламжуудын насжилт. Өнгөрсөн хугацаанд таван баг гаргаж бүх аймгийн эмнэлгийн байгууллагын барилга байгууламжийг судлуулсан. 21 аймгийн эмнэлгүүдийн 45 хувь нь 1950-1960 онд баригдсан барилга байна. Тиймээс цаашдаа аймгуудын нэгдсэн эмнэлэгт анхаарал хандуулна. Одоогийн байдлаар Азийн хөгжлийн банкний санхүүжилтээр хоёр аймаг, зургаан суманд эмнэлэг барихаар болсон. Мөн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эмнэлэг барина. Түүнчлэн Түлэнхийн төвийн барилгыг Кувейтын сангийн хөрөнгөөр барихаар Засгийн газар тогтоол гаргасан” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ