Улаанбаатарт 12 хэм хүйтэн

2017 оны 02 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 20-25 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 11-13 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 74хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ