Булган аймгийн залуучууд тэргүүнээ сонгов

Булган аймгийн Залуучуудын холбооны ээлжит VI чуулган 2017 оны 02-р сарын 07-ны өдөр Булган аймгийн төвд боллоо. Чуулганд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал болон сумдын төлөөлөл болсон 100 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Чуулганыг нээж Булган сумын Засаг дарга З.Батзориг үг хэлсэн юм. Тэрээр “Хамгийн залуу засаг даргын хувьд аймгийн залуучууддаа тулгуурлан ажиллана. Аймаг, сумын хөгжил залуучуудын оролцооноос шууд хамааралтай байдаг. Тиймээс залуусаа хөгжүүлэх ажлыг аймгийнхаа залуучуудын холбоотой хамтран хийхээр төлөвлөж байна” хэмээн хэлсэн.
Мөн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Булган аймгийн залуучуудад илтгэл тавьсан юм. Илтгэлдээ бид Монгол залуу хүнийг төлөвшүүлэх, бий болгоход чиглэж ажиллах хэрэгтэй. Залуучууд хулгай хийдэггүй, худал хэлдэггүй байх нь чухал. Бид Монгол газар нутаг дээрээ амьдарч байгаа учраас Монгол онолоороо амьдарч, ажиллах хэрэгтэй байна. Энэ ажилд залуус бид бүгд гар бие оролцох шаардлага гарч байна гэдгийг онцлон хэлсэн юм.
МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал Булган аймгийн залуучуудад МЗХ-ны энэ жилийн төлөвлөгөө, хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг хүргэсэн.
Чуулганы үеэр хурлын дэгийн дагуу Булган аймгийн залуучуудын холбооны тэргүүн болон тэргүүлэгчдийг сонгосон юм. Булган аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр тус аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Баярбат100 хувийн саналаар сонгогдлоо. Тэрээр Булган аймгийн залуучуудруу чиглэсэн олон ажил хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Залуучуудыгаа мэдлэг, боловсрол, зөв хандлагатай болоход чиглэсэн ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн юм.
Тэргүүлэгчдээр салбарбүрийн төлөөлөл болон бусад залуучуудын төрийн бус байгууллагын төлөөлөгч нараас бүрдсэн 23 тэргүүлэгч сонгогдож ажиллахаар боллоо. Мөн хариуцлагын зөвлөл байгуулж, аймгийн залуучуудын холбооны шинэ дүрмийг хэлэлцэж баталсан юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ