Жүжигчин О.Дөлгөөн анхны хичээлдээ суужээ
г, 22 минут TIMES.MN

Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчин О.Дөлгөөн гэр бүлийн хамт хилийн чанадыг зорьсон. Түүний гэр бүлийнхэн Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан Франциско хотод хоёр жилийн хугацаатай ажиллаж, суралцахаар болжээ.Тэгвэл жүжигчин О.Дөлгөөн Америкийн урлагийн академид суралцаж эхэлсэн байна. Тэрээр өнөөдөр анхны мэргэжлийн хичээлдээ суусан гэнэ. Энэ талаар залуу жүжигчин О.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр анх удаа мэргэжлийн хичээлдээ суулаа. Яг найман жилийн өмнө СУИС-д элсэж орж байсан шиг сэтгэгдэл төрлөө" хэмээн бичжээ. Залуу жүжигчиндээ хичээл сурлагын амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ