"Эрдэнэт"-ийн асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг хэлэлцэж байна. Тус хуралдаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилж авсан “Монгол Зэс” ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүд буюу Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн ТУЗ-ийн төлөөлөл Да.Ганболд нар оролцож байгаа юм.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийгхувьчилсан нь хууль бус байсан эсэхийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэхээр хуралдаж байна. Ардчилсан намын зүгээс Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан“Монголросцветмет” ХХК-нд эзэмших 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Комплер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал дүгнэлтэд Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг бүхэлд нь хамруулж мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгүүлж, дүн шинжилгээ, санал, дүгнэлт гаргуулах ажлын хэсэг байгуулахаар төлөвлөжээ.

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч талын төлөөлөл тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүйбайсан тул хэлэлцэх асуудлыг нэг хоногоор хойшлуулаад байсан юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ