Л.Гансүхийг суллах эсэхийг шийднэ

"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад хохирол учруулсан гэх хэргээр 3,6 жилийн хорих ял шийтгүүлсэн Л.Гансүхийн магадлангаар суллагдах хугацаа болсон талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдсэн. Л.Гансүх мөн өөрөө Төв аймгийн Мөнгөн морьтын хорих ангиас захидал бичиж, хэвлэлд нийтлүүлсэн. Тэгвэл прокурорын байгууллагаас саяхан түүний эдлээгүй үлдсэн ялын тэнсэн харгалзах хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн дүгнэлтийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэж, Л.Гансүхийг суллах эсэхийг шийдэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ