Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгасан байна.

Тус газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендэр авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна.

Уг нь 12 дугаар сард Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдсан нь ийнхүү дуусч, дахин прокурорт шилжлээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ