Сураггүй болсон иргэнийг 210 км газраар хайгаад байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багийн 2 дугаар гудамжийн 18 тоотод оршин суух иргэн О /42 настай, эмэгтэй/ энэ сарын 08-ны 13:00 цагт гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09-ний 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч 6 автомашинтай, Цагдаагийн хэлтсийн 7 албан хаагч 2 автомашинтай, ар гэрийн 8 хүн, 1 автомашинтай, нийт 32 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эрэн хайх ажиллагааг Замын-Үүд сумын 1, 2, 3, Сүлд, Борхойн багуудын нутаг дэвсгэрийн гэр хороолол, орон сууц гудамж талбай, Улаанхонхор, Хамуут-Усын хөндий, Бор толгой, Завсрын бууц, Дөрвөлж, Шаргын овоо, Хөх овоо, Сэвхүүлийн тойром, Хогийн цэг зэрэг газруудаар нийт 210 км газар зохион байгуулжээ. Эрлийг үргэлжлүүлж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ