Л.Гансүхийг суллалаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг суллалаа. Тэрээр магадлангаар суллагдах шаардлагыг хангасан ч түүний материалыг шүүхээс удаа дараа буцаасан талаар өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан.

Улмаар Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат "Л.Гансүхийг магадланд хамруулахад шаардлага хангаж байна гэж танилцуулсан. Нөгөөтэйгүүр, Төв аймгийн прокурорын газраас танилцах үеэр Л.Гансүх өөрөө бичгээр дахин хүсэлтээ гаргаж өгсөн байна лээ. "Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж. Ингээд прокурор дүгнэлт бичиж материалыг Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Одоо шүүх хурлаараа хэлэлцээд хорих ялаас үлдсэн хугацааг нь тэнсэн суллах эсэхийг нь шийднэ" гэж байсан юм.

Харин Төв аймгийн сум дундын шүүх өнөөдөр түүнийг магадланд хамруулах эсэхийг хэлэлцэж, улмаар суллах шийдвэр гаргаснаар Л.Гансүх эрх чөлөөтэй болж, суллагдахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ