Ц.Өлзийжаргал: Т.Чимгээгийн охины үхэл С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоогүй

"С.Зориг агсны амь насыг хохироосон" гэх хэргийн эргэн тойронд янз бүрийн үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа олон нийтийн дундгарсаар байна. С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа " ...эхнэрийг шалгагдаж байхад охинСэлэнгэ аймгийн нутагт автын осолд орж нас барсан. Осол юунаас болж гарсныг одоо болтол мэдээгүй явж байна. Осолд орсон уу, осолд оруулсан уу гэдэг нь маш эргэлзээтэй..." гэсэн зүйлийг ярьжээ. Энэ хэргийн талаар тодруулахаар УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтийн ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргалтай уулзаж, тодруулга ярилцлага авлаа.
-С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн "Өдрийн сонин"-д " өгсөн ярилцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Иргэн С.Бямбасүрэнгийн ярилцлагыг уншсан. Хэргийн бодит байдалтай нийцэхгүй зүйлийг ярьсан байсан.2016 оны 08 дугаар сарын 11-нээс 12 -нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг "Арангатын даваа" гэх газарТоёото приус 10 маркийн /улсын дугаарыг хэлээд яахав/ машиныг жолоодож явсан Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, уг машин онхолдож , дотор нь явсан 1 иргэний амь нас хохирсон, 1 иргэний биед хүнд гэмтэл учирсан хэрэг гарсан.
Энэ ослын улмаас амь нас нь хохирсон Ө нь бидний дээр яриад байгаа С.Бямбасүрэнгийнохин болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.С.Бямбасүрэн нь энэ хэрэгтхохирогчоор тогтоогдож, гурван ч удаа байцаалт өгсөн. Тэрээр "... талийгаач охин маань нададСэлэнгэ явна гэж хэлээгүй, зүгээр хөдөө амралтанд явна гэхээр нь би битгий яваа яах гэсэн юм бэ, явбал нөхрөө аваад явгэхэд, үгүй ээ машинд багтахгүй ..." гэж хэлж байсан ..." гэсэн мэдүүлэг өгсөн байсан.
Машин жолоодож явсан Э ньмэдүүлэхдээ: талийгаач бид нар хамт ажилладаг, талийгаач л хамт салхинд гараад ирье гэсэн. Найз Б-гийн Приус 10 маркийн машиныг аваад бид 3- уулаа явсан . Тэгээд Сэлэнгэ орох зам заалгаад явж байгаад, машины хөгжим мааслаад байхаар нь янзлах гэтэл замын хажуу руу гарсан, эргээд дартал машин дайвалзаад, талийгаач машины рульнээс татахаар нь би машинаа тэгшлэх гээд өөр лүүгээ татсан, тэгээд л замын хажуу руу онхолдсон ...Талийгаач бүсээ бүслээгүй байсан ..." гэсэн мэдүүлэг өгсөн.
Хамт явсан Б нь " юу болсныг мэдэхгүй, ямар ч байсан талийгаачтай руль булаацалдаж байснаа сайн санаж байна..." гэсэн мэдүүлэг өгсөн.
Зам тээврийн ослын дүгнэлтээр Жолооч Э нь МУ-ын ЗХД-ийн 1.5, 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон байна.
Зам тээврийн осол болоход нөлөөлсөн гаднын ямар нэгэн зүйл байхгүй.
-Энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн үү ?
-Тэгсэн, Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.Тус шүүхийн 2016 оны 11 сарын 30 -ны өдрийн 122 дугаартай Шийтгэх тогтоолооршүүгдэгч Э нь МУ-ын ЗХД-ийн 1.5, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, онхолдож иргэн Ө-ийн амь насыг хохироосон, Б-ийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан.
-Талийгаачийн аав ослын шалтгаан одоо болтол тодорхойгүй ... гээд байгаа.
-Талийгаачийн аав С.Бямбасүрэн хэргийн материалтай танилцаж , ослын шалтгааныг тодорхой мэдсэн байдаг. Тэр ч байтугай "...санал гомдол байхгүй, хохирлын мөнгө авсан. Машин жолоодож явсан Э-д ямар нэгэн ял шийтгэл оногдуулахгүй баймаар байна..." гэсэн байсан шүү дээ.Бодит байдлаас зөрүүтэй яриа өгөөд байгаа ньолон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх зорилготой лгэж үзэж байна.
-Талийгаач ямар зорилгоор Сэлэнгэ явсан юм бол. С.БямбасүрэнСэлэнгэ аймагт сайн үздэг хүнд ээжийгээ үзүүлхээр явсан гээд байгаа?
-Хэргийн материалаас тиймбайдал тогтоогдоогүй. Талийгаач тэр өдөр хамт ажилладаг хүмүүсээ салхинд гараад ирье, Сэлэнгэ явъя гэжөөрөө санал болгосон . Хүүхэд харах хүнгүй гэх мэт шалтгааны улмаас 2,3 хүн нь үлдсэн байсан. Сэлэнгэд очих шалтгаанаа найздээрээ очно гэж хэлсэн, Сэлэнгэ аймагт байдаг найз гэх М ньСэлэнгийн "Сүхбаатар" гэх самбарын хажуудмашинтай хүлээгээд ирэхгүй болохоор нь өөдөөс нь тосоод явж байталАрангатын давааны дор машинтайунасан байсан гэж мэдүүлсэн байдаг.
-С.Зоригийн амь насыг хохироосон хэргийнзахиалагчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан уу.Энэ талаар тодруулаач?
-Өмнө ньнэмэлт бүрэлдэхүүнтэйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан талаар мэдээлсэн. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ