Хилийн зааг тогтоох хүртэл Ноён уулыг ухуулахгүй

"Ноён уул”-ын орчимд олборлолт хийхийг эсэргүүцсэн иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэлөдгөө шүүхийн шатанд очоод байгаа билээ. Тодруулбал, “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын дөрвөн лиценз эзэмшдэг бөгөөд үүнийг хүчингүй болгуулах асуудлаар“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Улмаар хариуцагчаар Ашигт малтмалын газрыг татсан. АМГ нь гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн газрыг тус тус татаж шүүх дээр маргаан үүсгээд байгаа юм.

"Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс лиценз хүчингүй болгох хүсэлтийн дагуунийслэлийн захиргааны хэргийн шүүхэд давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо.

Шүүх хурал 5-6 цаг үргэлжилсний эцэст анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.Өнгөрсөн онд болсон анхан шатны шүүхээс “Сентерра Гоулд” компанийг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоох хүртэл “Ноён уул”-нд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргасан юм.

Тиймээс “Сентерра Гоулд” ХХК хилийн заагийг тогтоох хүртэл Ноён ууланд ямар нэгэн олборлолт явуулах эрхгүй боллоо. Хэрэв нэмэлт маргаан болон үндсэн маргааныг хэлэлцэж дуусах хүртэл Ноён ууланд олборлолт явуулсан тохиолдолд “Сентерра Гоулд” ХХК хуулийн дагуу хариуцлага хүлээх юм. Нэмэлт маргаан гэдэг нь улсын тусгай хамгаалалттай газар болон стратегийнорд газрынхилийн бүс тодорхойгүй тул “Сентерра Гоулд” ХХК-ийн зүгээс уг бүсийг тодорхой болгох өгөх хүсэлтийг шүүхэд гаргасныг хэлж байгаа юм. Харин үндсэн маргаан бол лиценз хүчингүй болгох асуудал юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ