ХЗБХ-ны гишүүд ТТАХНЭмнэлэгт ажиллаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон УИХ-ын ХЗБХ-ны гишүүд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байгаа юм.

Мөн Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг алба хаагчид, энгийн иргэдэд цусны даралт, цусан дахь сахар, хүчилтөрөгчийн хэмжээ тодорхойлох зэрэг сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Энэ үйл ажиллагаа 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ