Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилж байна

Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслүүдийг улсын дугаараар замын хөдөлгөөнд ялган оролцуулахаар болсон юм. Энэ дагуу өнөөдөр улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцож, сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Харин маргааш сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох бол тэгш тоотой тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.

Мөн энэ сарын 11, 12, 18, 19-ний амралтын өдрүүдэд Дэнжийн мянга худалдааны төвийн замын хөдөлгөөнийг дараах байдлаар нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулахаар болсон юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ