АН-ын даргаар С.Эрдэнийг батламжиллаа

АН-ын VII Их хурал“UB паласт” үргэлжилж байна. Хуралдааны нээлтийн үйл ажиллагааны дараа Их хуралд оролцож байгаа төлөөлөгчид Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батамжиллаа. Ингэснээр Ардчилсан намын дарга З.Энхболд чөлөөлөгдөж, С.Эрдэнэ шинэ дарга боллоо. Шинэ даргын нэрийг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх даалгаврыг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгов.
Их хуралд 2700 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд үндсэн дүрмийг хэлэлцэн батлах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ