Албан тушаалтнуудын ХОМ-ийг энэ сарын 15 хүртэл авна

АТГ-ын ажилтнууд ирэх амралтын өдрүүдээр албан тушаалтны мэдүүлгийг хүлээн авах юм байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн дагууалбан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэдэг юм.

Энэ онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 39.600 орчим албан тушаалтнаасхоёрдугаар сарын 8-ны өдрийн 9 цагийн байдлаар 29.156мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 73,6 хувьтай байгаа аж.Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 291 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 285 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн-16, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд-28,Засгийн газрын гишүүн-8, бусад 62, нийт 114 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 39,1 хувийн явцтай хувьбайна. Энэхүү хөрөнгө орлогын мэдүүлгийг авах энэ долоо хоногт дуусна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ