Өнөөдөр болох үйл явдал

09:цагт МҮХАҮТ-ын хажууд байрлах Корпорэйт зочид буудалд БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ.
10:00 цагт Эрдэнэс Монгол компанийн байранд Эрдэнэс Монгол, МАК компаниуд геологийн хайгуул, судалгааны чиглэлд хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
10:30 цагт Хэвлэлийн хүрээлэнд НҮБ-ын Хүн амын сан, Хэвлэлийн Хүрээлэн хамтран зохион байгуулж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга юугаараа өөр, шинэлэг болсон бэ? Сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага болно.
11:00 цагт хүүхдийн “Өнөр бүл” төвд “Элдэв чимэггүй энгийн яриа” уулзалтыг зохион байгуулна.
11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэний нийгмийн байгууллагууд Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор гуравдахь жилдээ зохион байгуулж буй “Талын түмэн адуу” адууны баярын талаар мэдээлэл хийнэ.
12:00-14:00 цагт Сонгинохайрхан дүүргийн "Иргэний танхим";
16:00-18:00 цагт Чингэлтэй дүүргийн "Иргэний танхим"-д залуу гэр бүлд зориулсан уулзалт, ярилцлага болно.
12:00 цагт Туушин зочид буудлын Сүлд хурлын зааланд Эрдэнэс таван толгой ХК-ийг тойрсон асуудлаар эдийн засагч Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нарын оролцсон мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ