АН-ын шинэ байрны нээлт болно

Ардчилсан нам өнгөрсөн ням гаригт долдугаар их хурлаа “Улаанбаатар палас”-т зохион байгуулсан. Тус намын их хуралд 3300 хүн оролцжээ. Тэгвэл тус нам шинэ байрныхаа нээлтийг өнөөдөр хийх гэнэ.
Ардчилсан нам өмнө Төв шуудангийн өмнөх хоёр давхар байранд байрладаг байсан. Тус байр нь Шинэ дэвшил холбооны өмч юм байна. Тиймээс Ардчилсан намын шинэ дарга С.Эрдэнэ намаа өөрийн оффис болох “Шонхор тауэр”-т байрлуулахаар болжээ. “Шонхор тауэр” нэрээ сольж Ардчиллын өргөө болгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ