БОАЖЯ-ны хоёр ажилтанг суллаж, газрын даргыг үргэлжлүүлэн хорьжээ

Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, улмаар саатуулагдсан БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамбын хорих хугацааг 14 хоногоор сунгажээ. Харин Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү нарыг өчигдөр буюу ням гарагт сулласан байна.

Хэргийг талаар эргэн сануулахад сануулахад, “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяр 600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл авахын тулд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү нарын гурван хүнд авлига өгсөн хэрэгт шалгагдаж байгаа билээ. Одоогоор Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Баярхүүд 40 сая төгрөгийн авлига өгсөн гэдэг нь тодорхой болоод байгаа. Харин газрын дарга П.Даваасамба "Оюут цагаан барс” компанийн 600 тонн самрыг хилээр гаргах зөвшөөрөл олгоод 150 сая төгрөг авсан хэрэгт шалгагдаж байгаа талаар эх сурвалж мэдээллэж байгаа юм.

Тэгвэл авилга өгсөн гэх “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаярыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт саатуулсан байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ