Энэ сардаа багтаан сонгуулийн зардлын хэмжээг тогтооно


Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Их хурлын тогтоол гарч 2017 оны 1-р сарын 26-ны өдрийн 13-р тогтоолоор Монгол Улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн товыг тогтоон санал авах өдрийг зарласан. Энэ хүрээнд МУ-ын ерөнхийлөгчийн анхан шатны санал авах өдрийг 2017 оны 6-р сарын 26-ны өдөр гэж тогтоосон байна. Харин гадаадад ажиллаж, амьдарч байгаа сонгуулийн эрх бүхий иргэний санал авах ажиллагааг 2017 оны 6-р сарын 10,11 өдрүүдэд авахаар тогтоосон байна. Мөн СЕХ хуралдаад 2017 оны ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг явуулах ажлын төлөвлөгөөг гаргасан байна. Үүний хүрээнд өнгөрөгч 1-р сард сонгуульд санал авах өдрийг товлох, 2-р сард сонгуулийн хэсэг байгуулна. Энэхүү хэсгийг санал авах өдрөөс 120-оос доошгүй хоногт байгуулна. Хэсгийг 2-р сарын 26-аас өмнө сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид байгуулна. Мөн 2 сарын 26-аас өмнө төвийн аудитын газраас сонгуульд нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоох юм. Харин 3-р сард сонгуулийн байгуулагт ажиллах ажилтнуудыг сургалтанд хамруулж гэрчилгээ олгох юм. 4-р сард сонгуулийн байгууллагууд байгуулна. Гадаадад байгаа иргэдийн саналыг авах салбар комисс, аймаг дүүрэг, сум хороодын сонгуулийн хороодыг байгуулах юм байна. Харин 5-р сард нэр дэвшүүлэх ажиллагаа явуулах бол 6-р сард сурталчилгаа явуулна, саналын хуудас хэвлүүлнэ, санал тоолох машиныг туршилтанд оруулж сонгуулийн хэсгүүдэд хүргүүлнэ гэсэн төлөвлөгөөний дагуу ажиллах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ