Орон сууцны үнийн индекс 7.18 хувиар буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны нэгдүгээр сарын үр дүнг танилцуулж байна.

Тус судалгаагаар нэгдүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс -1,93 хувьтай гарч, суурь үеэс буурчээ. Энэ нь өмнөх сараас 2,83 хувиар буурсан үр дүн юм. Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны нэгдүгээр сарын үр дүнтэй харьцуулахад 7,18хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 12,71 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 2,43 хувиар буурсанбайна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4,65 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс -8,02 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0,31 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,31 хувиар буурсан үзүүлэлт юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ