АНУ-д Монголоос ажиллах хүч гаргах хүсэлт хүргүүлжээ

Гадаад харилцааны яамнаас иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах буюу АНУ-ын Н2 ангиллын визийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах хүсэлтийг Америкийн талд албан ёсоор хүргүүлсэн байна.

Мөн Монголын хуульчдын холбоотой хамтран “Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин” хэлэлцүүлэг зохион байгуулж, Монголын хуульчдын холбооноос эрх зүйн орчныг сайжруулах саналыг УИХ-ын ХЗБХ-нд хүргүүлэхээр судалж эхэлжээ. Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Монгол Улсын энгийн паспорттой иргэд 19 оронд визгүй, дипломат, албан паспорт эзэмших эрх бүхий иргэд нийт 46 улсад визгүй зорчиж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ