Траншейнд амьдардаг хоёр иргэнийг шатааж, хөнөөгөөд зугтжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын дулааны шугам дамжуулах хоолойд гал гарч, хүн нас барсан байна- гэсэн дуудлага энэ сарын 12-нд цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу шалгахад 40 настай эмэгтэй Э, 48 настай эрэгтэй Б шатаж, амиа алдсан байдалтай олдсон байна.

Хэргийн мөрөөр цагдаа нар Баянзүрх дүүргийн аравдугаар хороонд суух 28 настай эрэгтэй Б, 32 настай эмэгтэй Э нарыг саатуулжээ. Улмаар тэднийг согтуурсан үедээ талийгаач нарыг хутгаар гэмтээж, улмаар шатааж амийг нь бүрэлгэсэн байж болзошгүйгэдэг үндэслэлээр сэжигтнээр татан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ