Шадар сайд баруун аймгуудад ажиллана

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хоёрдугаар сарын 16-наас эхэлж баруун аймгуудад ажиллахаар болжээ. Тодруулбал, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад ажиллах юм байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 10 гаруй аймгийн 100 гаруй сумдад өвөлжилт хүндэрсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан. Шадар сайдын хувьд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн өвөлжилт хүндхэн байгаа Хэнтий, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймагт ажилласан. Энэ үеэрээ зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ