НӨАТ-ын бүртгэлийн мэдээллээ засварлах хугацаа өнөөдөр дуусна

2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал олгоход иргэн таны мэдээлэл ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай.

2017 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 137,822 татвар төлөгч иргэн байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа өнөөдрийг дуустал үргэлжилнэ.

Иймд иргэн та мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу орж шалгаарай.

Та мэдээллээ үнэн зөв оруулахын тулд:

EBARIMT.MN - ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - ДАНС - ТОХИРУУЛАХ дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу.Хэрэв Та код, нууц үгээ мартсан бол ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ -“Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу!”дарааллаар орж өөрийн бүртгүүлсэн мэйлээр нууц үгээ авах боломжтой.Жишээ загвар:

Та гар утаснаасаа 131313 тусгай дугаарт мессеж илгээж төлбөрийн баримтаа бүртгүүлдэг бол ebarimt.mn цахим хуудас руу хандан НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэний овог, нэр, регистрийн дугаар, банкны нэр, дансны дугаараа заавал нягталж шалгана уу.

ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэх нэр болон нууц үгээ мэдэхгүй бол зөвхөн баримт бүртгүүлдэг гар утасныхаа дугаараас “?” гэж бичээд 131313 дугаарт мессеж илгээж авна уу.

Иргэн Та ebarimt.mn цахим хуудасруу хандах, интернэтэд холбогдох боломжгүй бол

  • Татварын албаны 1800-1288 лавлах утсанд хандаж бүртгүүлэх;
  • Татварын байгууллагад биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ