Цагаан сарын барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байна

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан энэ сарын 23-нд эхэлнэ. Тодруулбал:
-Хоёрдугаар сарын 23-нд залуу бөхчүүдийн барилдаан /тасалбарын үнэ 1000-3000 төгрөг/
-Хоёрдугаар сарын 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан /тасалбарын үнэ 5000 төгрөг/
-Хоёрдугаар сарын 25-нд нийтийн монгол бөхийн барилдаан болно. Тасалбар 20-25 мянгын төгрөгийн үнэтэй байх бөгөөд Монгол бөхийн өргөөний кассаар битүүний өглөө худалдаалах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ