Нэг баррель нефтьнээс юу юу гаргаж авч болох вэ?

Нефтийг баррелиэр хэмжиж, хар алт хэмээн нэрлэдэг билээ. Нефтьнээс бензин, мазут, хөдөлгүүрийн тос гаргаж авдагийг бидний олонхи мэддэг. Гэвч нефтийн үнэ цэнэ үүгээр дуусдаггүй. ABC портал нэг баррель (торх) нефтьнээс хичнээн ашигтай зүйл гаргаж авч болохыг үзүүлэхээр шийджээ.

Нэг баррельд 159 литр түүхий нефть ордог. Энэ нь их үү, бага уу?Боловсруулах явцад баррель дахь нефтийн хэмжээ бас 9 литрээр нэмэгддэг, тэгэхлээр эцсийн дүнд 168 литр янз бүрийн нефтийн бүтээгдэхүүн гардаг байна. Тийнхүү нэг баррелиас юу юу гарах вэ гэвэл:

85 литр бензин -энэ нь “дунд зэрэг иддэг” машинаар 1 мянга орчим километр зам туулахад хүрнэ.

25 литр дизелийн түлш- энэ нь трактораар 70 орчим километр явахад хангалттай.

20,7 литр нисэх онгоцны түлш- америкийн Боинг-747 нисэх онгоц энэ хэмжээний түлшээр хоёр километр ч нисч чадахгүй. Дөнгөн данган бүтэн хагас километр замыг туулж болно.

Нефтийн заводын 9 литр хий,энэ нь нефтийг нэрэхэдгардаг.

8 литр нефтийн кокс –энэ нь нефть юмуу нефтийн бүтээгдэхүүнийг дахин нэрснээр гардаг хатуу үлдэгдэл. Электрод болон зэвэнд тэсвэртэй аппарат хэрэгсэл үйлдвэрлэхэд ашиглаж, төмрийн хайлш гаргаж авахад сэргээгч болгон хэрэглэдэг.

5,6 литр мазут – үүнийг зүтгүүр, хөлөг онгоц, цахилгаан генераторынболон байшин барилгын халаалтын түлш болгон хэрэглэдэг.

4,5 литр шингэрүүлсэн хий-автомашины түлш зэрэг халаалтынбагаж хэрэгслүүдэд, түүнчилэн лорфторт нүүрстөрөгчийн оронд янз бүрийн аэрозольд дүүргэгчмаягаархэрэглэдэг.

1,5 килограмммодны шахмал нүүрс.

12 баллон пропан.

Бялууны 170 ширхэг лаа.

1 литр моторын тос.

Нефть-химийн бүтээгдэхүүнүүдийг бас эм, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр,хүнсний бүтээгдэхүүн болон хуванцар эдлэлийн үйлдлвэрлэлд өргөн ашигладаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ