СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ДОХ-ын халдвар тээгчээр 15 настай хүүхэд бүртгэгджээ

Он гарсаар ДОХ/ХДХВ-ын халдвартай хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвартай иргэдийн тоо 229-д хүрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай байгаа аж. Тодруулбал 404 эрэгтэй, 80 эмэгтэй хүн бий гэсэн тооцоолол гарсан байна. Халдвартай хүмүүсийн насны ангиллыг авч үзвэл 25-29 насныхан зонхилжбайгаа ба энэ насныхан нийт ХДХВ-ээр өвчлөгсдийн23.1 хувийг эзэлж байна. Мөн ДОХ-ын халдвар авсны улмаас нийт 37 хүн нас бараад байгаа гэх тоон мэдээлэл бий.

Харин халдвар тээгчдийн дотор өсвөр насны хүүхэд бий гэх мэдээллийг албаныхан өгч байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ/ХДХВ-ын Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам “Анх 1992 онд ХДХВ илэрснээс хойшхи 25 жилийн хугацаанд 15-20 насны 18 хүүхэд бүртгэгдээд байна. Энэ нь бэлгийн харьцаанд орсон хэн ч өвчин авах магадлалтай гэдгийг илтгэж байна. ЕБС-иудын хүүхдийн дунд хийсэн шинжилгээний дүнгээр бэлгийн харьцаанд орох нас залуужиж байна гэсэн дүгнэлт гарсан. Ийм эрсдэл байгаа учирхүүхдүүд халдвар аваад байгаа юм. 15-тай хүүхэд ДОХ-ын халдвар авч байгаа нь ДОХ хэнийг ч ялгахгүй гэдгийг илтгэж байна. Тухайн хүүхэд бэлгийн хавьталд орсон нь үүгээр нотлогдож буй юм. Манайд илэрч байгаа ХДХВ-ын 100 хувь нь бэлгийн хавьтлаар дамжиж байгаа.” хэмээн ярьжээ. Тиймээс иргэд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч хэрэглэх, гэр бүлдээ үнэнч байх, эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүддээ тавих анхааоал халамжаа нэмэгдүүлэхийг албаныхан зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ