Ослын улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатжээ

Архангай аймгийн Ихтамир сумаас баруун тийш 30 орчим км-т өнгөрсөн шөнө 01.00 цагийн үед ачааны автомашин осолджээ. Үүний улмаас тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн саатсан байна.

Одоогоор саатсан тээврийн хэрэгслүүдийг замын хажуу руу буулгаж, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх зохицуулалт хийн ажиллаж байгаа аж.

Иймд тус чиглэлийг зорих жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн Үндэсний төвөөс зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ