Олон жил оношлогоонд ороогүй, татвараа төлөөгүй машиныг Улсын бүртгэлээс хасна

Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг хурааж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Татварын албаныхан өчигдөр Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төвийн ажлын явцтай танилцжээ.

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн албан татварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд долоо хоногийн турш амралтын өдөргүй ажиллаж байгаа. Улаанбаатар хотод 440 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар 47 мянга нь хамрагдсан аж.

Улсын бүртгэлд бүртгэлтэй ч жил дарааллан үзлэг, оношлогоонд ороогүй, татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг эзэмшигчийнх нь хүсэлт гаргасны дагуу ямар нэгэн торгууль төлбөргүйгээр улсын бүртгэлээс хасч байгааг албаныхан хэлж байна.

Түүнчлэн улсын бүртгэлд бүртгэлтэй ч жил дарааллан үзлэг, оношлогоонд ороогүй, татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг эзэмшигчийнх нь хүсэлт гаргасны дагуу ямар нэгэн торгууль төлбөргүйгээр улсын бүртгэлээс хасч байгааг албаныхан хэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ