Сондгой тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцоно

Сар шинийн баяр дөхөхөд Улаанбаатар хотын хэмжээнд авто замын түгжрэл ихэсдэг. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарган, амралтын өдрүүдэд ч дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдөр авто машины улсын бүртгэлийн дугаарын сүүлийн орон нь 1,3,5,7,9-өөр буюу сондгой тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцоно. Харин 0,2,4,6,8 буюу тэгш тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцохгүйг анхаарна уу. Дугаарын хязгаарлалт 10.00-20.00 цагийн хооронд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ