Сангийн яамнаас мэдээлэл хийнэ

Сангийн яам өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд Олон улсын валютын сан /ОУВС/, Монгол банктай хамтарсан хэвлэлийн хурал хийнэ. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн дагуу Сангийн яамнаас мэдээлэл хийнэ.
Пүрэв гаригт УИХ дахь МАН-ын бүлэг ОУВС-гийн асуудлаар ээлжит бусаар хуралдаж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр уг асуудалтай Засгийн газрын гишүүд ээлжит бус хурал зарлаж танилцсан байна. Харин хэлэлцээрийн үр дүнгийн талаар ийнхүү мэдээлэл хийхээр болжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ