Жокандагийн инээмсэглэл эвгүй өвчин туссаныг харуулжээ

Аугаа их Леонардо да Винчигийн зурсан “Мона Лиза”гэдэг учир битүүлэг хөрөг судлаачдын сэтгэлийг нэг бус арван жил эзэмдэж байгаа билээ. Эмэгтэй яагаад ингэжучир битүүлгээр харж, хоёр гараа яагаад өөрөөр тавьж болоогүй, хамгийн гол нь тэр дэлхийн бүхий л нууцыг мэддэг юм шигээр тэгж инээмсэглэж байдаг вэ?
Леонардогийн зурсан эмэгтэй өөрөөр биш, харин чухамхүү яагаад ингэж инээмсэглэж байгаагийн бас нэг хувилбарыг эрдэмтэд илрүүлжээ.Тэр тэмбүү өвчтэй байсан гэдэгт британийн урлаг судлаач Жонатан Жонситгэлтэй байдаг байна. “Гардиан” сонин түүний энэ бодлын тухай бичжээ.
«Мона Лиза», энэ бол “Жоконда”. Энэ нь Флоренцийн торгоны худалдаачин Франческо дель Жокондогийн гэргий Лиза Герардинигийн хөрөг юм. Флоренцийн сүмийн данс бүртгэлд хадгалагдаж үлдсэн тэмдэглэлээс үзвэл, энэ эмэгтэй эмийн сангаас “acqua di chiocciole” буюутэр үед тэмбүү өвчнийг эмчилэхэд хэрэглэдэг байсанэмгэн хумсны үс худалдан авч байсныг түүхчид тогтоожээ.
Хөргийг зурсан тэр он жилүүдэд, тодруулвал чухамхүү 1503 онд тэмбүү Европт хамгийн тархмал өвчин байжээ. Энэ өвчнийг далайчид Шинэ тивд авчирч байсан төдийгүй, эмэгтэйн цаана харагдах уулс ч бас далайн чанад дахь тэр газрыг харуулдаг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ