Танилц: 2017 оны шинэ загвар" Prius PHV Prime"

Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota Motor" корпораци шинэчилсэн "Prius PHV Prime" хосолмол хөдөлгүүрт автомашинаа танилцууллаа. Ингэснээр лхагва гарагаас эхлэн Япон улсад энэхүү автомашины Toyota Prius PHV. борлуулалтаа эхлүүлсэн байна.
Тус компани өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн АНУ-д " Prius PHV Prime" нэрээр шинэ загварын автомашинаа борлуулж эхэлжээ. Нэгдүгээр сарын сарын 31-ний байдлаар АНУ-д нийт 3000 автомашин борлуулсан талаар тус компани мэдэгдсэн байна.
Үүнээс гадна "Toyota Motor" компани шинэчлэгдсэн " Prius PHV Prime" загварын автомашинаас энэ онд 52 мянгыг борлуулах зорилт тавьжээ. Европ болон Их Британийн зах зээлд ирэх гуравдугаар сараас эхлэн шинэ загварын автомашинаа борлуулахаар төлөвлөсөн байна. "Toyota Motor" компани шинэ загварын автомашинаа олон улсын зах зээлд 30 мянга орчим ам.доллараар борлуулах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ