Анжелина Жоли Брэд Питтийн орны хүнийг олсон бололтой

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснийг үзвэл,нэрт жүжигчин Анжелина Жоли амьдралын хань болоххүнээ нэгэнт олж амжсан бололтой. Энэ явдал чухамдаа түүнийг өөрийн нөхөр Брэд Питтээс салсныдараахан болжээ.Жоли Голливудын нэрт хөгжимчин, түүнчилэн жүжигчин, дуучинЖаред Летог сонгосон нь сүүлд тодорхой болсон байна.

Өнгөрсөн оны намар голливудын нэрт хос Анжелина Жоли, Брэд Питт хоёр салах өргөдлөө өгцгөөсөн билээ. Энэ мэдээ олон нийтийг тэр чигт нь цочирдуулж, олон хүн энэ мэдээлэл үнэн гэдэгт эцсийн мөчийг хүртэл итгэхгүй байжээ. Элдэв цуу яриагаар, Брэд өөрийн өргөмөл хүүхдүүдийн талаар эвгүй зан гаргаж байсан нь ийнхүү гэрлэлтийг цуцлах гол шалтгаан болсон гэх. Үүгээр ч зогсохгүй, тэр хүүхдүүддээ гар хүрдэг байсан гэж хүртэл ярьцгаадаг байжээ.

Тиймээс угхэргийн талаар мөрдөн шалгалт явуулж, гэхдээХолбооны мөрдөх товчоо энэ талаар нотлох даацтай баримт олж чадаагүй учир, энэ мэдээллийг няцаасан байна. Жолийг шүтэн бишрэгчид түүний төлөө маш ихсанаа зовж эхлэсэн бөгөөд учир нь тэр тун богинохон хугацаанд ихэд эцэжтурж, тэгээд түүнийг тураалд орсон байх хэмээн олон хүн үзэх болжээ.

Анжелина энэ эмгэг байдлаас ангижрахад туслахыг өөрийн сайн анд Жаред Летогоос хүсч байсан нь тодорхой болсон байна.Тэр Летотай байнга шахуу уулзаж учирах болж,энэ нь яваандаа янаг амрагийн явдал болсон байна. Тэднийг олны газар хамт явж байхыг сэтгүүлчид болон гэрэл зурагчид нэг бус удаа харцгаажээ.

Тэд өөрсдийн харилцааны талаар нийтэд ярих бодолгүй байгаа бололтой. Гэвч энэ харилцаа нь ээлжихт пиар төдий зүйл хэмээн зарим сэтгүүлч үзэж байгаа ажээ. Тэдний харилцаа ямар болохыг хоёр талын аль нь ч одоогоор албан ёсоор нотлоогүй л байна.

Анжелина Брэдтэй гэрлэхээс бүр өмнө“Александр” гэдэг киноны зурийг яг авчбайсан 2002 онд Жаредтай танилцжээ. Үүнээс гадна, Жолигийн хуучин нөхөр Брэд Питтийн тухай элдэв цуу яриа ч бас гарсан юм. Түүнийгжүжигчин Кейт Хадсонтай уулзаж учирдаг хэмээн ярьцгааж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ